АВАТАР

Wednesday, January 20, 2010

"Аватар" киног үзлээ үзлээ. Ямар ч байсан гарч ирээд ганц л юм шууд бодогдлоо. Иймэрхүү киног /за монголдоо гэхүү дээ/ заавал кино театр-т л үзэх юм байна гэж. Киноны хувьд лайтай лайтай гэхээс өөр хэлэхэв. Харин James ахаас /James Cameron/ асуух зүйлүүд л байна даа :).

Хөвөгч уул. Бодол санаагаа зохиол болгож бичээд тэрийгээ амьдруулна гэдэг ямар гоё юм бэ. Кинонд Pandora гараг-н байгаль орчинг үнэхээр гоё хийжээ. Тэр тусмаа Хөвөгч уул. Ёстой ёоооо лайтай, тасархай.... гээд ярианы хэдэн гоё гэсэн үгээ хэлэх байна. Нэг үгээр хэлбэл ГАЙХАЛТАЙ. За нэлээд нуршуу юм биччихлээ.
Миний жаахан судалсан нь Pandora-н байгаль орчинг яаж сэтгэв, ямар зүйлээс санаа авав, хэрэв санаа авсан бол хаанаас, юунаас гээ л явж өглөө дөө.


Миний олж мэдсэнээр бол Хятадууд James Cameron-г Хятадын Huangshan, Zhangjiajie зэрэг газруудаас санаа авсан гэж л байх шиг байна л даа. Тэдгээр газруудыг нь олж харлаа л даа. Дэлхий дээр байдаг гэхэд үнэхээр сайхан газар байна аа.

Zhangjiajie





Huangshan




AVATAR-PANDORA




За тэгээ л бусад юмнуудыг нь судлаа л байвал бичээ л байх юм шиг байна. 3D дүрслэл, дууны effect гээл blah blah blah...

0 comments:

Post a Comment

  © Symbian On The Road by Smbn-mgl 2010

Back to TOP